МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.07
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд 2023 оны төсөвт яагаад санхүүжилт суулгаагүй юм бэ

Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.06/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Төсвийн хуулийн төсөлд суусан он дамжиж байгаа барилгууд магадлангаар ороогүй байна. 2022 оны төсөвт суусан үнийн дүнгээрээ ирэх жилийнх дээр үлдэгдэл санхүүжилт сууж байна. Үүн дээр Сангийн яамнаас тодруулга өгөөч?

2022 оны хүлээгдэж байгаа төсвийн гүйцэтгэлээр он дуустал хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл хэр явахаар байна. Нэлээдгүй олон барилгууд байна шүү дээ. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу олон байгууллага дээр худалдан авах үйл ажиллагаа зогслоо. Техник тоног төхөөрөмж, автомашин авах гэж байгаад болилоо. Тэр мөнгө нь эргээд юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж байна уу?

Төвлөрлийг сааруулах хүрээнд сум орон нутагт төсөв дээр нэг ч шинэ юм тавигдаагүй байна. Энэ нь “Алсын хараа 2050” хөтөлбөртэй чинь хэр уялдаж байна вэ. Спорт, соёлыг орхигдуулаад байгаа шиг харагдаад байх юм. 2024онд Олимп болно. Улсын төсөв дээр шигшээ багын гадаад, дотоодод явах уралдаанууд нь хуучин төсвөөр тавигдсан байна. Энэ мөнгө нь хангалттай суусан гэж үзэж байна уу. 

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа 

ШИНЭ МЭДЭЭ