МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.06
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: 2024 он хүртэл эдийн засгийг сэргээх ямар ажил хийхээр төлөвлөв

Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.06/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

УИХ-ын гишүүдийн дунд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санаачилгаар Швед, ОУВС, Монголбанкны чиглэлийн хүмүүс хамтарч "хэлэлцүүлэг" зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт "дефолтын нөхцөл байдал Монгол улсад үүсэх үү" гэдгийг ярьсан. Монгол улс энэ түвшинд хүрэхгүйн дээр хүнд нөхцөлөөс гарах олон арга зам байгаа талаар мэргэжлийн хүмүүс ЭЕРЭГ мэдээлэл өгсөн. 

Хөрөнгийн зах зээлийн түвшин 15.7 хувьд байна гэх эерэг мэдээлэл өглөө. Иргэд банкнаас илүү ББСБ-д итгэх нөхцөл байдал одоогийн нийгэмд байгаа гэсэн “ДОХИО” юу. Энэ ямар учиртай мэдээлэл вэ?

Түүнчлэн Шри-ланка улс шиг нөхцөл байдалд Монгол улс очихгүй гэлээ. Энэ дүгнэлттэй холбогдуулан олон нийтэд чиглэсэн ямар бодит мэдээллийг өгөх вэ? 

Гишүүний асуултад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ