Газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдынхаа хүсэлтийг сонслоо
2022.09.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдынхаа хүсэлтийг сонслоо

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, ургац хураалтын ажилтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Төв аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдынхаа санал, хүсэлтийг сонслоо.

Аймгийн хэмжээнд 2022 онд үр тариа 58,764 га, хүнсний ногоо 1,930 га, тосны ургамал 28,035 га, таримал тэжээл 17,219, жимс жимсгэнэ 906 га нийт 119380 га -д тариалалт хийсэн бөгөөд ургац хураалт 30 орчим хувьтай явагдаж байна.

Тариаланчид Ерөнхийлөгчийн санаачилсан #ХүнснийХувьсгал хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа хэллээ. Мөн төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг учир энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ гэдгээ У.Хүрэлсүх ерөнхийлөгч илэрхийллээ.

Төв сайхан нутагт минь ургац арвин байг

ШИНЭ МЭДЭЭ