МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс хаана ч сайхан амьдарч болдог
2022.10.05
Орон нутгийн хөгжил

Хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс хаана ч сайхан амьдарч болдог

Тэдний нэг бол Булган аймгийн, Булган сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Наранчимэг. Тэрээр, 38 жил цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад, гавьяаны амралтандаа гарснаас хойш нөхөр Ш.Эрдэнэбатын хамт гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байна.

Тэд өөрсдийн тэжээдэг тахианы өндөг, шинэхэн хүлэмжний болон нарийн ногоо тариалж, хүүхдүүдээ эрүүл хүнсээр хангадаг. Мөн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг хичээн хашаа, байшингаа сайхан тохижуулжээ. Ялангуяа ариун цэврийн байгууламжаа үнэхээр сайн шийдсэн юм.

Энэ гэр бүл цэцэрлэгийн зориулалттай байшин эхлүүлсэн бөгөөд 10 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ цэцэрлэгт 2 нас хүрээгүй болон цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд хамрагдаж байгаад, эцэг эх нь сэтгэл хангалуун байдаг гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган суманд ажиллах үеэрээ тус гэр цэцэрлэгийн багачуудад хүүхдийн тоглоомын багцаар бэлэг барьсан юм.

ШИНЭ МЭДЭЭ