МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй хийх уулзалтаа БЗД-ээс эхлүүллээ
2022.09.26
Барилга, Хот байгуулалт

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй хийх уулзалтаа БЗД-ээс эхлүүллээ

Уулзалтад нийт 3000 гаруй иргэн оролцож дүүргийн хөгжил дэвшилд өөр өөрсдийн санал бодлыг дүүрэг, нийслэл, Засгийн газар, УИХ-ын түвшинд хүргэсэн, үр бүтээлтэй уулзалт боллоо.

Уулзалтын үр дүнд Ерөнхий сайдын зүгээс өөрийн багцаас ирэх жилүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зураг төслийн 4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх, 2023 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр Баянзүрх дүүрэгт хийхээр төлөвлөсөн ажлуудыг дэмжиж, эхлүүлсэн ч дуусаж амжаагүй ажлуудыг гүйцээж өгөхөө амласан.

Дашрамд сонирхуулахад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан миний бие Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 2008 онд анх Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож улс төрийн сонгуульт ажлаа эхлүүлж, нэг нь үйлдвэр үйлчилгээ, нөгөө нь нийгмийн хөгжлийн хэлтсийг удирдаж байлаа. Тухайн үед манай дүүрэг хөгжлөөрөө ч тэр, хөрөнгө оруулалтаараа ч тэр бусад дүүргээс тэргүүлж, асуудал бүр нь шийдвэрлэгддэг сайхан байсан.

Харин одоо бүх үзүүлэлтээрээ бусад дүүргээс сүүл мушгиж байна. Тиймээс алдагдсан боломжоо эргүүлэн нөхөж, төрж өссөн Баянзүрх дүүргээ бүх талаараа тэргүүлэх дүүрэг болгохын тулд бид бүх шатандаа нэг зүгт, нэг зорилготойгоор ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ