МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ижий говь-2022” төслийн нээлт Дундговь аймагт боллоо
2022.09.21
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"Ижий говь-2022” төслийн нээлт Дундговь аймагт боллоо

Соёл, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж байгаа “Ижий говь-2022” төслийн нээлт Дундговь аймгийн Адаацаг суманд боллоо. Сүм хөх бүрд хэмээх говийн баян бүрд, эртний түүхэнд бичээстэй ариун дагшин газарт төслөө нээж аймаг, сумын соёл урлагийн ажилтнуудтай уулзлаа.

Улсын тусгай хамгаалалттай Сүм хөх бүрдийн тохижилт, үйлчилгээг сайжруулж аялал жуулчлалыг татах санаачилгыг аймгийн удирдлагууд гаргаж, хөрөнгө оруулалт хийх хүсэлтийн дагуу “Ижий говь” төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэлгэц, задгай тайз, тоног төхөөрөмж, жуулчдын ая тухтай байдлыг хангахуйц цомцог гэрүүдийг барьж байгууллаа.

Цаашид үргэлжлүүлэн зам талбайг засах, хуучин сүм хийдийг хөгжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий соёл, аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хийх зорилготой ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ