МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Хөгжлийн түншлэгчдийн гуравдугаар улирлын уулзалтад оролцлоо
2022.09.20

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Хөгжлийн түншлэгчдийн гуравдугаар улирлын уулзалтад оролцлоо

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улсын засгийн газар, Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах харилцан мэдээлэл солилцох зорилгоор улирал бүр зохион байгуулдаг хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалт боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Жендэрийн Үндэсний Хорооны дэд даргын хувиар оролцлоо.

Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан дахь авлига, хүнд суртлыг арилгах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлоод, “Өнөөдрийн уулзалт жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ, тулгамдаж буй нийтлэг асуудлуудын гарц, оновчтой шийдлийг хуваалцаж, хамтын ажиллагааны төлөвийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  

Энэ удаагийн уулзалт “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сорилт, боломжууд болон тус асуудлаар НҮБ болон хөгжлийн түншлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” асуудлыг хэлэлцсэнээрээ онцлог, ач холбогдолтой болсон юм.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний Хороо, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран зохион байгуулж  буй Хөгжлийн түншлэгчдийн гуравдугаар улирлын ээлжит уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илэйн Конкиевич, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Орлогч дарга Кан Жонгре болон НҮБ,  Олон Улсын байгууллагын тэргүүн нарын 30 гаруй төлөөлөгч оролцжээ.

ШИНЭ МЭДЭЭ