2022.09.19
Монгол Вьетнамын ЗГХК-ын 18 дугаар хуралдаан амжилттай болж талууд протоколд гарын үсэг зурлаа
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 18 дугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.
ЗГХК-ын 18 дугаар хуралдаанаар талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл солилцож, Монгол, Вьетнам хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал, зам тээвэр, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг то.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын монголын хэсгийн дарга Д.Сарангэрэл, Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, ЗГХК-ын Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан үр дүнтэй болсныг цохон тэмдэглэж хурлын протоколд гарын үсэг зурлаа.