МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцав
2022.09.16

Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны бие бүрэлдэхүүн /2022.09.15/ Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяанд байсан Авто сургуулийн барилга байгууламж, дотуур байр, газрыг төрийн өмчид буцаан авах, Авто мото спортын талбайг “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” –ийн эзэмшилд шилжүүлэн авах талаар санал илэрхийлсэн.

Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зардлыг 2023 оны улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг онцлов.

Тухайлбал 2024 онд Парист болох зуны Олимп, Паралимпийн эрх олгох олон улсын тэмцээний бэлтгэл сургуулилтын зардал, Монгол Улсад 2023 онд зохион байгуулагдах олон улсын болон үндэсний тэмцээн уралдаанд төрөөс дэмжлэг үзүүлэх талаар мөн хөндсөн.

Асуудал эрхэлсэн байнгын хорооны даргын хувьд салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, Биеийн тамир спортын тухай хуулийн хэрэгжилт, багш, дасгалжуулагч, арга зүйч, хүний нөөц бэлтгэх тал дээр анхаарч, цаашид асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахаа хэллээ.

Дээрх уулзалтын хүрээнд Монголын бүх ард түмний спортын XV дугаар наадмын буудлагын шигшээ тэмцээнд медальт байр эзэлсэн тамирчдад шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ