МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Хороо, дүүргийн хөгжил, цэцэглэлтэд санаа бодлоо хуваалцсан иргэддээ баярлалаа
2022.09.09

Х.Булгантуяа: Хороо, дүүргийн хөгжил, цэцэглэлтэд санаа бодлоо хуваалцсан иргэддээ баярлалаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Баянзүрх дүүргийн 22-р хороон дээр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж иргэд сонгогчидтойгоо уулзаж санаа бодлоо солилцлоо.

Хорооны иргэдээс сургууль цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гудамж талбайн замыг шинэчлэн засварлаж, гэрэлтүүлгийг нэмэх, сайжруулах зэрэг олон санал, хүсэлтийг хөндөв.

Иргэдийнхээ санал, зөвлөмжийг холбогдох яам, агентлагуудад уламжилж асуудлуудыг шийдэхээр ажиллахаа хэлээд. Хороо, дүүргийн хөгжил, цэцэглэлийн төлөө чөлөөтэй санаа бодлоо хуваалцсан иргэддээ баярлалаа хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ