МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн цахим ертөнцөд цахиур хагалах боломж БГД-ийн сурагчдад нээгдлээ
2022.09.08

Дэлхийн цахим ертөнцөд цахиур хагалах боломж БГД-ийн сурагчдад нээгдлээ

Ковид-19 цар тахлын үеэр цахимаар Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ыг амжилттай өгөхөд зориулж "EDU GATE" хөтөлбөрийг санаачлан, БГД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай хамтран цахим давтлагыг амжилттай хэрэгжүүлж ЭЕШ-ийн оноогоор Нийслэлд хоёрдугаар байр эзэлсэн билээ.

Энэ удаа "EDU GATE" хөтөлбөрийг улам өргөжүүлж, сурагчдыг багаас нь IT технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн хөгжүүлж, сургуулиа төгсөх үед код бичдэг, апп зохиох чадвартай болгох зэрэг Дэлхийн цахим ертөнцөд цахиур хагалах хэмжээнд хүргэх зорилгоор АНУ-ын IT компани Xtreme Labs-тай хамтран БГД-ийн бүх ЕБС-д хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас тус компанийн Сургалтын албаны захирал хүрэлцэн ирж, дүүргийн сургуулиудаар анхан шатны судалгааг хийв.

ШИНЭ МЭДЭЭ