МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Өсвөрийн Парламент хөтөлбөр"-т оролцогчдыг хүлээн авлаа
2022.09.08

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Өсвөрийн Парламент хөтөлбөр"-т оролцогчдыг хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Өсвөрийн Парламент хөтөлбөр"-ийн оролцогч М.Гарьд, Н.Номин нарыг хүлээн авч, баяр хүргэлээ. Өсвөрийн манлайлагч М.Гарьд нь “Монголын Хүүхдийн Зөвлөл”-ийн тэргүүнээр сонгогдсон байна.

Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Өсвөрийн Парламент хөтөлбөрийн оролцогч Н.Номин Польш улсад зохион байгуулагдсан “Нисэх Загварын Спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн уран нислэгийн F2B ангилалд Мөнгөн медаль хүртэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан байна.

Мөн нисэх загварын спортын “Монгол Улсын Аварга” шалгаруулах тэмцээнээс уран нислэгийн төрөлд алтан медаль хүртэж, спортын дэд мастер цолны болзол хангажээ.

ШИНЭ МЭДЭЭ