Л.Энх-Амгалан: Дипломын зөрчилтэй 774 багшийн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж байна
2022.09.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Дипломын зөрчилтэй 774 багшийн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймагт гарсан цэцэрлэгийн хүүхдээ зодсон багшийн эсрэг “Мэргэжлийг нь эзэмшээгүй”, “Дипломгүй” гэх өргөдөл, гомдол ирсний дагуу шалгасан. МӨн түүнээс хойш БШУЯ-аар дамжин надад болон 11-11 шуурхай утсанд хуурамч дипломтой багш нарын тухай мэдээлэл баримттайгаа ирж байсан. Улмаар БШУЯ-ны Ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш шалгалт хийлээ.

Шалгалтын ажиллагааны үеэр БШУЯ-ны Ажлын хэсгийн өрөөнөөс баримт бичгийг хулгайлах, Ажлын хэсгийн албан хаагчийг дарамталж, сүрдүүлэх зэргээр гаднаас халдлага ирж байсан.

Монгол Улс сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн 50 мянга гаруй багштай. Харин тус салбарт нийт 71 мянган боловсролын бичиг баримт байдаг. Нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Дипломын зөрчилтэй асуудлыг илрүүлж, шалгах ажлын хүрээнд нийт 59 мянган диплом буюу 80 хувийг нь шалгалаа.

Шалгалтаар 774 багшийн диплом зөрчилтэй байгааг тогтоосон. Үүнээс 454 нь дипломын дугаар зэрэгцсэн, 139 нь бүртгэлгүй дугаар ашигласан хуурамч дипломтой байгаа юм. Мөн БШУЯ-наас 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрөл цуцалсныг санаж байгаа байх. Түүнээс 13 их, дээд сургууль суралцаагүй хүнд диплом бичиж өгч байсан” гэв.

ШИНЭ МЭДЭЭ