МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын 60 хувь БНСУ-д мэргэшнэ
2022.09.06
Эрүүл мэнд

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын 60 хувь БНСУ-д мэргэшнэ

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой ач холбогдол өгч, анхаарч байна.

Тодруулбал, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг БНСУ-д чадавхижуулах, мэргэшүүлэх ажлыг санаачилж Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр болсон.

"Эмч ажилтнуудыг чадавхижуулах хөтөлбөр" 550 мянган ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй.

Ингэснээр Улсын хэмжээнд ковидоос шалтгаалж хоёр жил завсардаад байсан "Эрүүл мэндийн салбар"-ын эмч ажилтнуудыг чадавхижуулах ажил эхэлж байгаа юм.

Энэхүү чадавхижуулах сургалтад Сэлэнгэ аймгийн эмч сувилагчдын 60 хувийг хамруулахаар болжээ.

ШИНЭ МЭДЭЭ