МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тоон гарын үсгээр банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээг авна
2022.09.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Тоон гарын үсгээр банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээг авна

Улсын Их Хурлаас 2021 оны намрын чуулганаар баталсан уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан.

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр

  • Шилжилт хөдөлгөөний бүртгэлд цахимаар бүртгүүлэх
  • Оршин суугаа газрын тодорхойлт
  • Төрийн цахим үйлчилгээний e-mongolia -аас олон төрлийн лавлагаа авах
  • Интернэт банкаар дамжуулан банк, санхүүгийн байгууллагаас зээл авах
  •  Цахимаар гэрээ хэлэлцэл хийх, өргөдөл гаргах
  • Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг олон үйлчилгээг иргэд өөрийн биеэр очилгүй, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тоон гарын үсэг ашиглан авах боломжтой боллоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар

Хуучин хуулиар цахим тендерт болон санхүүгийн тайлан татварт өгөхөд л цахим гарын үсэг хэрэглэж байсан. харин шинээр батлагдсан хуулиар иргэд заавал өөрийн биеэр очилгүй, төрийн болон бусад үйлчилгээг тоон гарын үсгээрээ авах боломж нээгдэж байгаа нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх давуу талтай.

Тоон гарын үсэг олгох ажил үндсэн 3 үе шаттай явж байна.

  1. Улсын бүртгэлийн байгууллагын бүх бүртгэгч нараар дамжуулаад 21 аймаг, 9 дүүрэг, 6 үйлчилгээний төвөөр олгоно.
  2. Ухаалаг машин буюу КИОСК машинаар дамжуулан иргэдэд тоон гарын үсэг олгоно. Дээрх 2 ажил 100 хувь хангагдсан.
  3. Аппликейшн буюу клауд байдлаар тоон гарын үсэг олгох ажил эхэлсэн. Ингэснээр иргэд цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгээ авч хэрэглэх бололцоотой болж байгаа юм. Иргэд засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн байгууллагын нэгжид хандан тоон гарын үсэг авах боломжтой.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

Гарын үсгээ цаасан дээр зураад, зургийг нь дараад явуулж байгаа бол энэ цахим гарын үсэг. Харин Тоон гарын үсэг гэдэг нь дахин давтагдашгүй цифр өгөгдөл юм. Иргэн та тоон гарын үсэг авахад, танд дахин давтагдахгүй цифрүүд өгөх юм. Түүнийг зориулалтын уншигчид уншуулахад тоон гарын үсгийн гэрчилгээ байх бөгөөд дотор нь төрсөн он, сар, өдөр зэрэг иргэний мэдээлэл агуулагдана. Энэхүү цифрэн өгөгдөлтэй тоон гарын үсгээрээ та үйлчилгээгээ хил хязгааргүй авах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ