ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй уулзлаа
2022.09.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, улс даяар хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан.

Энэхүү хөтөлбөрийн дагуу манай улс ойрын 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулуун, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, Ч.Даваабаяр Б.Даваадалай нартай уулзаж, хүнсний хувьсгал хийх зорилт, арга хэмжээг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгчийн зүгээс хүнсний хувьсгал хийхэд нэн тэргүүнд малыг эрүүлжүүлэх шаардлагатай тул мал эрүүлжүүлэх бодлогын зөвлөл, ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлтэй байгааг Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх уламжилсан юм.

ШИНЭ МЭДЭЭ