Х.Болорчулуун: Онолын мэдлэгээ пратиктай хослуулах нь сайшаалтай
2022.09.02

Х.Болорчулуун: Онолын мэдлэгээ пратиктай хослуулах нь сайшаалтай

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус сургууль бүх оюутныхаа үйлдвэрлэлийн дадлагыг 9-р сард өвөлжилтийн бэлтгэл ажлын үеэр тааруулж товлосон байна.

Тэрээр "Оюутан залуусаа намрын ажилд татан оролцуулж, онолын мэдлэгээ практикт турших, хослуулан эзэмших, хөдөлмөрөөр хүмүүжиж, арвин туршлага хуримтлуулах боломж олгож буй нь сайшаалтай".

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур багана, хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн эзэд - оюутан залуус та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ