МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Багш, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
2022.09.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Багш, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдадаа 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүсье.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж авлаа.
Боловсролын салбарт бодлого, эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг эхлүүлж, Боловсролын ерөнхий хууль, түүнийг даган гарах хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэхэд бэлэн болж байна. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед эрдэмтэн багш нар, салбарын яамтай уялдаа холбоотой ажиллаж, тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хичээж ажиллах болно.
Боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд анхаарч, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд хамтарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ