МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдсан, онцлог хичээлийн жил эхэллээ
2022.09.01

Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдсан, онцлог хичээлийн жил эхэллээ

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуус болон эрхэм багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. 

Энэ жилийн тухайд нийслэлд хүүхэд гэртээ хамгийн ойр цэцэрлэгт харьяаллын дагуу хамрагдах боломжийг бүрдүүлэхийн тулд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ хичээлийн жилд цэцэрлэгт хүүхэд сугалаагаар элсдэг гашуун түүх ард хоцорч, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа онцлог хичээлийн жил эхэлж байна.

2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 2-5 насны 303.7 мянган хүүхэд байгаагийн 268.5 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 88,4 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Баянзүрх дүүрэгт 15,000 хүүхэд цэцэрлэггүй үлддэг байсныг 1000 болгон бууруулан цаашлаад 0 болгохоор зорин ажиллаж байна.

Улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд сургуулийн хүчин чадлыг 10,643 суудлаар нэмэгдүүлж, нийслэлд суудлын тоог 4480-аар нэмэгдүүлсэн бөгөөд энэ хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын 854 сургуульд 746,653 хүүхэд суралцахаас 1 дүгээр ангид 77,7 мянган сурагч шинээр элсэж, 12 дугаар ангид 33,4 мянган сурагч дэвшин тус тус суралцаж байна.

2022-2023 оны хичээлийн жилд дээд боловсролын 67 их, дээд сургуульд 141,197 оюутан суралцаж байгаа бөгөөд шинээр 29,059 оюутан элсэн орсон байна.

ШИНЭ МЭДЭЭ