
2022.08.31
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.