МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.30

Б.Баттөмөр: Засгийн газар өнөөгийн нөхцөл байдалд тохирсон загвараар ажиллах хэрэгтэй

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Засгийн газар өнөөгийн гажуудсан нөхцөлд төрийн ямар зохицуулалт, бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ажиллах ёстой. Бид хуримтлалтай болох хэрэгтэй. 30 жилийн хугацааг харахад татвар хураагаад Монголын төр мөнгөтэй болохгүй. өөр аргууд байна. Энийг гаргаж ирэх ёстой. 100 долларын бүтээгдэхүүн гаргаад 10 доллар нь төсөвт ордог. 300 долларын үнэтэй нүүрсээ 60 доллараар худалддаг ийм загвар, арга барилаар цаашаа явахгүй. Иймээс энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай. Хуримтлалтай болоод хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол эрүүл мэндийн салбар. Үнэхээр доголдчихсон байгаа. Эмч ажилчдын хувьд зүтгэлтэй сайн ажиллаж байна. Шинжлэх ухааны ололт нэвтрээгүй, хөрөнгө мөнгөгүй байна. Тиймээс энийг шийдэх хэрэгтэй. Дараа нь боловсролын салбараа дэмжих ёстой. Шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ