МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл сонслоо

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгт олгодог хувьсах зардал, сурагчдын хичээлийн цүнхний жин, сурах бичгийн стандарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль цэцэрлэгт хамрагдалт, боловсролын тэгш хүртээмж, төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль цэцэрлэгүүдийн төсөв, жил бүр амсуулах байдлаар багаар тусгаснаас болж хугацаа сунадаг, зардал өсдөг байдал, ашиглалтад орсны дараа улсын комисс шуурхай хүлээн авах, ашиглалтад ормогц хатуу, зөөлөн эдлэлийг даруй олгоход анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, хариулт авлаа.

  • Ачаалал өндөртэй байрлал дээр хувийн цэцэрлэгүүд тухайн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг хамруулбал хувьсах зардлыг нь 2 дахин үржүүлээд, нэмж хоолны зардал олгохоор зохицуулалт хийгдсэн. Энэ зохицуулалтын үр дүнд 198 байршилд 10272 хүүхдийг нэмж хувийн цэцэрлэгт хамруулах боломж нь нээгдсэн.
  • Сурах бичиг хүрэлцээтэй байхад анхаарч байна. Сурах бичгийн жин, стандарт, агуулгын тухайд алдаатай зүйл бий, үүнийг 2024 онд хийгдэх хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд залруулахаар судалгаа, бэлтгэл ажлууд хийгдэж байна.
  • ЭЕШ-ийг жилд 2 удаа зохион байгуулах тогтолцоонд шилжүүлсэн. Энэ жил өндөр оноо авч чадаагүй хүүхдүүдэд зориулж 12 сард шалгалтыг дахин зохион байгуулна.
  • Барилгын ажил нь дууссан сургууль, цэцэрлэгийг хялбаршуулсан хэлбэрээр улсын комисс хүлээн авах ажлыг зохион байгуулж, Барилга хот байгуулалтын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтарсан түр журам гаргасан. Нийслэл хотын захирагчтай хамтарсан ажлын хэсэг гарч шийдвэрлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ