МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хамрагдсан сурагчид сургалтын гэрээгээ байгууллаа
2022.08.25
Орон нутгийн хөгжил

Нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хамрагдсан сурагчид сургалтын гэрээгээ байгууллаа

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл нь аймгийнхаа боловсролын салбарт анхаарч, хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Тухайлбал

- Төгсөгчиддөө ЭЕШ-д амжилт үзүүлэхэд дэмжлэг болгож, "Шинэ алхам" их дээд сургуульд элсэгчдийн гарын авлага номыг 8 дах жилдээ гардуулсан.

- “Цөм” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан.

- Дорноговь аймгийн хүүхдүүдэд Оксфордын толь бичиг болон “Стив Жобсын цадиг” номыг аймгийн бүх сургуулиудын номын санд хандивлаж, зохион бичлэгийн уралдаан зарлаж, эхний байруудад шалгарсан хүүхдүүдийг Их дээд сургуульд суралцахад нь дэмжсэн.

- Багш нарыг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Алтанзул" наадмыг 3 удаа зохион байгуулсан.

Мөн "Дорноговийн боловсрол" хэлэлцүүлгийг багш, эцэг эх, сурагчдын дунд зохион байгуулж аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний үр дүнд тус аймаг элсэлтийн ерөнхий шалгалтад:

  • 2021 онд 2 байр
  • 2020 онд 3 байр
  • 2019 онд 3 байр
  • 2018 онд 5 байр эзэлж, 21 аймгаас шалгарсан юм.

Түүнчлэн Дорноговь аймагт нэн тэргүүнд эрэлттэй байгаа мэргэжлээр  боловсон хүчин бэлтгэх зорилгоор анх 2000 онд “Дорнын говь” ХХК тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлсэн. Энэ хугацаанд тэтгэлэгт нийт 280 залуус хамрагджээ.

2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлэгт хамрагдсан 18 төгсөгч их дээд сургуулиа амжилттай төгсөж, аймаг орон нутагтаа ажиллахаар нутгийн зүг зорилоо.
Төгсөгчдөөс:
  1. Н.Мэндсайхан – АЗДТГ –IT инженер,
  2. Д.Энхцацрал - Замын-Үүд Нэгдсэн эмнэлэгт
  3. Б.Дэлгэрцэцэг - Хатанбулагийн хөдөлмөр халамжийн мэргэжилтэн
  4. Б.Долгормаа - Хатанбулаг Математикийн багш
  5. Э.Тунгалаг - Говь цахилгаан станц
  6. Э.Отгонбилэг - Дэлгэрэх сумын Төрийн банк
  7. Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багшаар Б.Амартүвшин, Б.Цогт-Очир, Э.Номин-Эрдэнэ, О.Мөнгөнсан, А.Буянтогтох, Т.Ариунсувд, Э.Үүрцайх нар ажиллахаар болжээ.
Энэ хичээлийн жилд нийт 36 хүүхэд уг тэтгэлэгт хамрагдаж Сургалтын гэрээгээ байгууллаа.

Тодруулбал, 100 хувийн тэтгэлэгт нийт 19 оюутан, 1,0 сая төгрөгийн тэтгэлэгт 17 оюутан хамрагдсан юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад хичээл сурлагын өндөр амжилт хүсч, их дээд сургуулиа амжилттай дүүргэж, сум орон нутгаа хөгжүүлэхээр нутагтаа ажиллахыг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ