МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн сургуулиуд иж бүрэн комьютерийн анги, тоног төхөөрөмжтэй боллоо
2022.08.19
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн сургуулиуд иж бүрэн комьютерийн анги, тоног төхөөрөмжтэй боллоо

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад иж бүрэн компьютерийн анги, лаборатори тохижуулах 111 ширхэг компьютеруудыг хүлээлгэн өглөө.

Тэрээр энэ ажлыг 2022 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтын өөрийн багцад суулган суулгасан юм.

Ингэснээр Баянгол дүүргийн:

  1.  Эрдмийн-Ундраа цогцолбор сургууль
  2.  Оюуны-Ундраа цогцолбор сургууль
  3.  Лаборатори 141-р сургууль
  4.  Лаборатори 28-р сургууль
  5.  Сэтгэмж цогцолбор сургууль
  6.  40-р сургууль иж бүрэн компьютерийн лаборатори анги тохижуулах боломжтой тоног төхөөрөмж, компьютертой боллоо

Хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий компьютеруудтай болсноор хүүхэд сурах таатай орчин дээшилж, улмаар цахим эрин зуунтай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байна.

Мөн Баянгол дүүргийн бусад Ерөнхий боловсролын сургуулиудын ажлын албанд хэрэглэх компьютерыг хүлээлгэн өгсөн байна.

Цаашид дүүргийн хэмжээний бүх сургуулийг хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглохоор зорьж байна.

ШИНЭ МЭДЭЭ