Оюуны өмчийн газар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллана
2022.08.17

Оюуны өмчийн газар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллана

Оюуны өмчийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улс дахь газарзүйн заалтын системийг сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ”Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (СТРИЙМ) төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд  Монгол дахь газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг бүртгүүлэх, хамгаалах, цаашлаад хяналтын тогтолцоог сайжруулахад  хамтран ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ