МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо
2022.08.12

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан БНСУ-ын Жижиг Дунд Үйлдвэр болон Гарааны бизнес (Start-up) Яамны технологи хамгаалалтын хэлтсийн нарийн бичгийн дарга Ким Дэ Сү болон Ногоон Ази ТББ-ын зөвлөх Ким Сон Чоль нарыг Төрийн ордонд хүлээн авч  уулзаж эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжил, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр  хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ үеэр Ким Сон Чоль Монгол хүний эрүүл мэндийн төлөө хүнс, хөдөө аж ахуйн зөвлөмжийг өгч байгаа төдийгүй эрүүл, чанартай 30 гаруй төрлийн хүнсний ногоо, жимсийг хүлэмжинд амжилттай тарьж ургуулсан туршлагаасаа хуваалцжээ. Монголд ийнхүү олон жилийн турш газар тариалангийн арга барилыг судалж, бүх төрлийн ургац тариалах аргыг боловсруулсан туршлагыг Завхан аймагт нэвтрүүлэхийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүслээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Монгол Улс хүнсний ногоо импортлогч улс бус экспортлогч улс болоосой гэж хүсдэг. Монголын газар тариалангийн хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж яваа энэ хүмүүсээс суралцах, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага их байна гэсэн юм. 

Дашрамд дурдахад зочдын барьсан туулай болон чихмэл тоглоомуудыг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхаас эхлэн өнөөдрийг хүртэл зочдод гарын бэлэг болгон өгдөг байна. Энэ тоглоомыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав ээжүүд бүтээжээ.

ШИНЭ МЭДЭЭ