МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хяналтын ажлын хэсгийн хурал боллоо
2022.08.08
Орон нутгийн хөгжил

Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хяналтын ажлын хэсгийн хурал боллоо

Хурлаар Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг төвийн цэвэр, бохир, дулааны сүлжээнд холбох асуудлаар хангагч байгууллагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй айл өрхөд техникийн нөхцөлийг тодорхой болгох, цаашид хэрэгжүүлэх алхмуудыг авч хэлэлцлээ.

Мөн энэхүү хурлаас хангагч байгууллагуудын төлөөлөл бүхий дэд ажлын хэсэг байгуулж, цаашид айл өрх бүртэй биечлэн уулзаж, зөвлөгөө өгч, шугам сүлжээнд холбох ажлыг яаравчлуулахаар болсон байна.

ШИНЭ МЭДЭЭ