МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гурванбаян тосгоны эрүүл мэндийн төвд 7 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2022.08.02
Орон нутгийн хөгжил

Гурванбаян тосгоны эрүүл мэндийн төвд 7 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Гурванбаян сумын 90 жил, Хурхын Сангийн Аж Ахуйн 40 жилийн ойг тохиолдуулан тосгоны Эрүүл мэндийн төвд 7 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Тэрэээр Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга Т.Амартэмүүлэн, тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Наранбаяр нарын албаныхантай хамт өнгөрсөн 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулсан “Эргэх холбоо-52” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд дэвшүүлсэн асуудлын шийдвэрийн талаар танилцуулжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ болон түүний нэгдсэн ажлын албанаас аймгийнхаа тэгш ой тохиож буй сумдад тус бүр хандивлаж байгаа 3,0 сая төгрөгийн дэмжлэгийг тосгоны Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардуулж өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ