МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хангайн бүсийн хурдан морины уралдаан боллоо
2022.08.02
Орон нутгийн хөгжил

Хангайн бүсийн хурдан морины уралдаан боллоо

Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90,91 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Хөвсгөл аймгийн түүхт ойн баяр наадамд “Хөвсгөл хөгжил” сангийн хамт олон үндэсний сурын харвааны бай шагналыг хариуцаж, цэц мэргэнээ сорьж, амжилттай оролцож байр эзэлсэн мэргэн харваачдын шагналыг гардуулан өгсөн юм. “Хөвсгөл хөгжил” сан 2008 оноос эхлэн Хөвсгөл аймагт “Монгол нум сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрийн гурван наадмыг нэг болох үндэсний сурын харвааг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Энэ жил Хөвсгөл нутагт маань нар хур тэгширсэн, хүн ардын сэтгэл тэнийсэн сайхан зуншлага болж байна. Төрөлх нутгийн маань түүхт ойн баяр наадам газар газрын хурдан хүлгүүдийн шандсыг сорьсон, хүчит бөхчүүдийн эр баярыг шавхсан, эрхий мэргэн харваачдын цэц мэргэнийг шалгасан ам дамжин яригдах, хуучлах сонин ихтэй баяр наадам боллоо" гэв.

ШИНЭ МЭДЭЭ