МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдийн хүсэлтэд хариу хүргүүлж байна
2022.07.26

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдийн хүсэлтэд хариу хүргүүлж байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдийн амьдралд нэн шаардлагатай хуулийн төслүүдийг холбогдох гишүүдтэйгээ хамтран боловсруулж, санал хүсэлтийг холбогдох шат шатны байгууллагад уламжилж, эргэх холбоотой ажиллахыг эрхэм зорилго болгон ажилласаар байгаа билээ.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны иргэдээс ирүүлсэн автозамын ажилтай холбоотой 1000 орчим санал хүсэлтэд цахимаар хариу хүргүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Гачуурт тосгонд 3 автозамын ажил ид үргэлжилж байна. 1 автозамын ажил дууссан. Тодруулбал, 2021 онд Гачууртын эцсээс Шар хоолой хүртэл 4.5км авто замын ажил өнгөрсөн жил дууссан бол одоогоор

  • Гачууртын авто замын төгсгөлөөс зүүн тийш үргэлжлэх 4.7км явган, авто, дугуйн зам, гэрэлтүүлгийн цогц ажил,
  •  Гачууртын замаас 85 дугаар сургууль хүртэл 400 м авто зам
  •  Гачууртын замаас Гачуурт тосгоны өрхийн эмнэлэг хүртэл 200 м авто замын ажлууд үргэлжилж байна.

Харин шар хоолойгоос хойш автомашин явахад хүндрэлтэй зарим авто замыг ирэх жил улс, нийслэл, дүүргийн төсөвт суулгахаар холбогдох төлөөлөгч, удирдлагуудтай уулзаж асуудлыг дэвшүүлнэ. Мэдээж төрийн хэмнэлт, цар тахлын дараах эдийн засгийн амаргүй байдлаас хамаарч бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл үүсэж байгаа ч гэсэн тухайн замыг нь хусаж, тэгшлэх ажлыг ойроос эхлүүлнэ гэж УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ