Т.Аубакир: Асгатын мөнгөний орд ашиглалтад орсноор орон нутгийн хөгжилд ахиц гарна
2022.07.07
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Аубакир: Асгатын мөнгөний орд ашиглалтад орсноор орон нутгийн хөгжилд ахиц гарна

УИХ-ын гишүүн Т.Аубакир Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын сайд нартай 2022 оны гуравдугаар сарын 22 нд "Наурыз"-ын баяраар  Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ үеэр Асгатын мөнгөний ордын ажлыг эхлүүлэх албан даалгаварт гарын үсэг зурж, эхлэл тавигдсан юм.

Энэ ордын лиценз Эрдэнэс Монгол компанид 100 хувь байдаг. Цагаан мөнгө, зэс, хүдрийн орд. Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн, удахгүй нөөц нэмэгдүүлэх хайгуулын ажилтай зэрэгцээд ашиглалтын баяжуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ажил явагдана. Асгатын орд эдийн засгийн эргэлтэд орсноор Баян-Өлгий аймгийн тулгамдсан асуудал болсон ажилгүйдэл, ядуурал буурахаас гадна аймгийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө төвлөрөх юм.

  • Хамгийн том асуудал болох хөрөнгө оруулалт шийдэгдсэн
  • “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил хийж, нөөцийг тодотгох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт удахгүй явагдана

Тус орд ашиглалтад орсоноор

  •  Шууд 500 гаруй,
  •  Цаашид шууд бусаар 1000-1500 гаруй хүнийг ажлын байраар хангана
  • Аймгийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Баян-Өлгий аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох санал тавьж, тус  боомтод хатуу хучилттай зам тавьж, байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан билээ. 

Даянгийн боомт ашиглалтад орсоноор

  • БНХАУ-ыг ОХУ-ын Сибирийн бүсийн үйлдвэржсэн бүстэй холбох хамгийн дөт зам бөгөөд Хятад улсын Шинжан Угарын улс руу гарах хамгийн дөт зам болно
  • Асгатын орд ашиглалтад орвол хүдэр БНХАУ-руу гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм.

Ийнхүү Т.Аубакир гишүүн Баян-Өлгий аймгийн хөгжлийг урагшлуулж, иргэдийг ажлын байраар хангах томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, боомтын үйл ажиллагааг сэргээх ажлыг эхлүүлэхээр санаачлагатай ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ