МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат чуулганы хугацаанд 10,000 гаруй иргэдтэйгээ уулзжээ
2022.07.07

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат чуулганы хугацаанд 10,000 гаруй иргэдтэйгээ уулзжээ

Монгол Улсын Их Хурлын Хаврын чуулган өндөрлөө.

Хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооны хурал 44 удаа, Ажлын хэсгийн хуралдаан 6 удаа, МАН-ын бүлгийн хуралдаан 27 удаа болсон байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд  хоцролт, таслалтгүй оролцсон байна. 

Түүний хувьд:

  • Өөрийн харьяалагддаг Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, Цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд нийт 28 удаа үг хэлсэн
  • Нэг хуулийн ажлын хэсэгт
  • Нэр бүхий УИХ-ын гишүүдтэй хамт 2 хуулийн нэмэлт, өөрчлөлт өргөн барьсан
  • 1 хуулийн нэмэлт, өөрчлөлт санаачилсан
  • 3 хяналт шалгалтын түр хороо байгуулах санал өргөн барьсан
  • УИХ-ын дарга болон байнгын хорооноос байгуулагдсан 3 ажлын хэсэгт орж ажиллалаа.
Мөн дээрх хугацаанд “Эргэх холбоо-52” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүдээ төлөөлөн 20 сумын 80 багийн 10,000 гаруй иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Улсын их хурлаас баталсан хууль, тогтоомж, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулж, иргэдийн саналыг сонсож холбогдох яам, албан тушаалтанд уламжилж ажиллав

ШИНЭ МЭДЭЭ