МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлууллаа
2022.07.07
Улстөр

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлууллаа

УИХ-ын 2022 оны Хаврын чуулган ажлын 80 өдөр чуулж, анхдагч болон бие даасан хууль 16, нэмэлт, өөрчлөлт оруулсан 314 хууль, хууль хүчингүй болсонд тооцох 8 хууль, олон улсын гэрээ хэлэлцээр 3 хууль, нийт 341 хууль, УИХ-ын 44 тогтоолыг хэлэлцэж баталлаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хувьд хаврын чуулганаар ард иргэдэд ээлтэй хэд хэдэн хууль санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн.
Түүний өргөн мэдүүлсэн хуулиуд:
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2022.03.25/
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга /2021.03.29/
  • Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /2022.06.29/
  • Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл /2022.07.06/
УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлуулсан хууль:
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга /2022.07.05/
Хаврын чуулганы хугацаанд дараах ажлын хэсэгт орж ажиллалаа:
  1.  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг
  2. Усны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг
  3. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах ажлын хэсэг
  4. Говийн аймгуудаас сонгогдсон болоод байгаль орчны чиглэлээр ажилладаг 15 гишүүн нэгдсэн Улсын Их Хурлын “Усны лобби” бүлэг
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг.

ШИНЭ МЭДЭЭ