2022.07.06
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Батжаргал: Энэ бол ҮАБЗ-ын хурлаар ярьж, зөвлөлдөх ёстой асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

ҮАБЗ-өөр ороогүй байна, энэ зөвлөлөөр ярих хэрэгтэй. Хямралт нөхцөл байдал амаргүй байна. Энэ асуудалд дэлхий яаж харж байна. дараагийн үр дагавраа хараарай. ҮАБЗ дээр яриад оруулж ир. Хууль гаргаж, давуу эрх олгож болох уу. Нийлүүлэлт дээр нь сонголт хийхэд боломж олгох хэрэгтэй. 140 долларын тухай тодорхойгүй зүйл ярьж байна. Бараг дэмий юм яриад байгаа юм биш үү. Цаашдаа амь амьдралаа зохицуулж байгаа шатахууны асуудал яригдаж, "шантаачинд" орж магадгүй юм.

Түүний асуултад УУХҮЯ-ны сайд Г.Ёндон хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ