МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.05

Н.Наранбаатар: АМНАТ тогтоож буй Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах боломж байна уу

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.07.05/  хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Манай улс нийт ашигт малтмал, эрдэс баялгийн 90 хувийг түүхийгээр нь гадагш борлуулдаг. Үлдсэн 10 хувийг Оюутолгойн зэсийн баяжмал зэрэгт ашигладаг. Өнөөдөр 20 гаруй баяжуулах үйлдвэр сул зогсчихсон. Үүний ард 1500-2000 хүн ажилгүй болсон ийм байдалтай байна. Энэ юунааас болсон бэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үйлдвэрүүд түүхий эдээ авдаг. Тэр нь Амнат төлөгдсөн үнэ шингээж авдаг. Түүнийгээ боловсруулаад гадагш нь борлуулах гэхээр дэлхийн зах зээлийн жишиг үнэ, Амнат гэдэг асуудал үүсдэг. Улс орон гэдэг аливаа зүйлийг боловсруулж нэмүү өртөг бий болгож, ажлын байр нэмэгдүүлж байж өндөр үнээр гадаадын зах зээлд гаргах зорилт тавьж ажилладаг. Энийг боомилсон асуудлууд байна. Тиймээс энэ дээр цаашдаа анхаарах хэрэгтэй. Хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байна уу. Эсвэл “Амнат” тооцож байгаа Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах боломж байна уу?

ШИНЭ МЭДЭЭ