МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ЕБС-ийн төгсөгчидтэй уулзлаа
2022.07.05
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ЕБС-ийн төгсөгчидтэй уулзлаа

Тэрээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1980-1990 оны төгсөгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сум орон нутагт гишүүний хувиар хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Мөн Сайхан сумын хөгжлийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж яваа Г.Хишигжаргалд Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан, Ц.Баясгаланд Санхүү, Банкны тэргүүний ажилтан тэмдэг, Д.Эрдэнэбаатарт  Авто тээврийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг шагналыг тус тус гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ