МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.04

Ж.Бат-Эрдэнэ: Эрчим хүчний салбарын ямар байгууллагуудад хязгаарлалттай дүгнэлт гаргасан бэ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгдсэн тайланд аудитын олон улсын стандартын дагуу Монгол улсын хууль тогтоомжид нэгдсэний дагуу хуульд заасан хүрээнд аудитын дүгнэлт гаргуулж хязгаарлалттай санал дүгнэлт авсан байна. Яг ямар байгууллагууд дээр хязгаарлалттай дүгнэлт гарсан бэ. Яамны хэмжээнд юм уу. Байгууллагууд дээр үү. Хязгаарлалттай дүгнэлт авчихсан байхад шинэ сэргэлтийн бодлого явах юм уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ