МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.04

Н.Энхболд: Төсвийг алдагдалгүй батлах санал, зөвлөмж аудитын байгууллагаас өгч байгаа юу

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  /2020.07.04/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Аудитын газраас гүйцэтгэлээ шалгаж үзчихээд тодорхой саналуудыг Засгийн газарт, Улсын их хуралд оруулж байна уу. Бид нар төсвөө олон жил алдагдалтай баталлаа. Ингэснээр нэгдүгээрт, өр үүсэж байна. Хоёрдугаарт, хүмүүсээ хэрэглээ тал руу, төр мөнгөтэй юм шиг юм шаарддаг зүйл рүү дасгачихлаа. Энэ тал дээр төсвийн бүтэцдээ өөрчлөлт хийх, олсон орлогынхоо хэмжээнд дараа жилийнхээ төсвийг алдагдалгүй баталдаг байх талаар тодорхой санал, аргачлал дэвшүүлж байгаа юу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ