2022.07.01

Х.Болорчулуун: Ковидын үед 14 их наяд төгрөг зарцуулсан гэж үнэн үү

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Ковидоор далимдуулж маш их мөнгө зарлаа. 14 их наядын зардал гаргасан гэсэн байна. Энэ үнэн үү. Үүний хэд нь олон улсын байгууллагын буцалтгүй тусламж вэ? Хэд нь төсвөөсөө гарсан бэ. 2020 онд Улсын их хурлын тогтоол гараад Ноён уул Дархан цаазат болсон. 2021 оны 6-дугаар сард  Ерөнхийлөгчийн зарлиг гарч Төрийн тахилгат уул болгосон. Гэтэл яагаад “Сентерра Гоулд” компани тоног төхөөрөмж, кэмпээ татаж авахгүй байна вэ. Гуравдугаарт, манайд худалдааны яам байхгүй. Хоёр хөрш рүүгээ юм үйлдвэрлээд гаргаж чаддаггүй. ОХУ 40-50 хувийн импортын татвартай, Хятад улс аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дээр 49 хувь, хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүнд 65 хувь хүртэл татвартай. Экспортонд гарах бүтээгдэхүүн дээр татвар бууруулах алхам хийж байна уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ