МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.01

Ё.Баатарбилэг: Барилгын материалын үнийн дүнгийн индексээ шинэчлээд ирэх жилийн төсөвт оруулж ирэх үү

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Улсын хэмжээнд 2022 оны улсын төсөвт суусан барилга, объектууд дээр үнийн зөрүүнээс болоод үйл ажиллагаа зогссон, саатсан асуудал яригдаад байна. Үүн дээр тоо байна уу. Хэдэн объектын үнийн дүнгийн зөрүү гарч байгаа вэ? Энэ онд үйл ажиллагаа нь эхлэх байсан нилээн хэдэн объектуудын үйл ажиллагаагаа эхлээгүй байна.8-дугаар сарын 1-ээр шахаад ажил нь сайн явж байгаа өөрсдийнхөө хөрөнгөөр ажлаа явуулж байгаа барилгууд руу ажил нь эхлээгүй буюу хангалтгүй явж байгаа объектуудаас шилжүүлэх боломж байна уу? 08-дугаар сарын 15-н гэхэд орон нутгаас санал авдаг. Энэ хооронд барилгын материалын үнийн дүнгийн индексээ шинэчлээд, ирэх жилийн төсөвт оруулж ирэх үү?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ