МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.01

Н.Наранбаатар: Бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци өсөж байгаад хэрхэн анхаарч байна вэ

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Орон нутгаар явж иргэдтэй уулзах үеэр үнийн өсөлтийн талаар их ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөсөө түрүүлээд тулгамдсан асуудлаа шийд гэсэн. Бараа бүтээгдэхүүн, түлш шатахууны үнэ өсчихсөн. Бид цаашдаа яаж амьдрах вэ гэдэг асуудал орон нутагт тулчихсан байна. Эдийн засгийн үзүүлэлтээр юмны үнэ ямар байгаа, инфляци яаж өсөж байгаа талаар хэлж өгөөч.

Дараагийн асуудал нь хөдөө орон нутагт төрийн үйлчилгээ хүрэхгүй байна. Ялангуяа сумдын Засаг даргын тамгын газар, төсөвт байгууллагад ажиллах хүн олдохгүй. Энэ бол цалин хөлстэй холбоотой. Тэтгэвэрээсээ бага цалин авдаг, төрийн албаны өндөр шалгалттай, өндөр босготой. Тиймээс ажиллах хүнгүй болоод байна. Хөдөөгийн малчид төрийн үйлчилгээг сумаасаа авч чадахгүй байдалтай байгаа юм. Тиймээс цаашдаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх тал дээр бодлого боловсруулах шаардлагатай. Мөн алслагдсан сум, хөдөөд ажиллаж буй төрийн албан хаагчдад тухайн газрын хээрийн, говийн зэрэг орон нутгийн нэмэгдэл бодож олгохгүй бол болохгүй нь. Иргэдийн зүгээс өрний талаар хэлж байна. Нэг хүнд ногдож байгаа өр 30-аад сая болж байхад дахиж нэмж зээл авах гэж байгаад санаа зовж байна. Энэ өрнөөс багасгах талаар ажил хийгээч гэсэн санал өгсөн. Тиймээс энэ өрийн талаар мэдээлэл өгөөч. Нийт өр хэд вэ.

ШИНЭ МЭДЭЭ