МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.30
Хууль, эрх зүй

Н.Наранбаатар: Улс төрийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүсээс хувийн ашиг сонирхолын тухай мэдүүлэг авахын яагаад хассан бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Энэ хуулийн төслийг дагаж орж ирж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль дээр байж боломгүй заалт орсон байна. Энэ нь улс төрийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүсээс хувийн ашиг сонирхолын тухай мэдүүлэг авч, Авлигатай тэмцэх газраас шалгаж үзээд ашиг сонирхолын зөрчил байхгүй гэсэн дүгнэлт гаргуулж авдаг.Үүнийг болиулсан байна.

Үүнийг болиулахаар сайд нар, аймаг, сумын Засаг дарга нар шалгуулахгүй гэсэн үг. Иймд хувийн сургууль, барилгын компанитай хүмүүс салбар хариуцсан сайд болж, жинхэнэ ашиг сонирхолын зөрчил гарах боломжтой болж байна.Үүний үр дагвараар олон хүн шоронд орох гажуудал үүснэ. Иймд энэ заалтыг яагаад хассан бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ