МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.30

Х.Ганхуяг: Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хуультай хэрхэн уялдуулсан бэ

УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Үйлдвэрлэл технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан тохиолдолд зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байнгын хороо нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэсэн заалт байна. Зөвшөөрлийн хуулийг хоёр долоо хоногийн өмнө баталсан. Энэ хууль 2023 оны 1-дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ч одоо хууль тогтоомжийн хууль, Монгол улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу эцсийн найруулга, хуулийг ёсчлох, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа, төрийн мэдээлэлд тавигдах хүртэл процесс ажиллагаа дуусаагүй. Ажиллагаа дуусаагүй байхад зөвшөөрлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гэж юу гэсэн үг вэ?

Дэгийн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, хууль тогтоомжийн хуулийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж болох юм уу. Ерөнхийлөгч хориг тавьбал яах юм. Нэмэлт өөрчлөлт оруулна гэхээр дахиад зөвшөөрөл нэмнэ гэж ойлгохоор байна. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, эрсдэлтэй үйл ажиллагаануудад зөвшөөрөл олгоё гэж байгаа. Хууль батлагдчихсан байхад нэмэлт өөрчлөлт оруулна гэж юу гэсэн үг вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ