МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.30

Н.Наранбаатар: Дотоодын тээвэрлэлтийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Олон улсын гэрээнд нэгдэхийг ойлгож дэмжиж байна. Гол нь дотоодын тээвэрлэлтийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлд нүүрс зөөж байгаа тээвэрлэлт хэвээрээ явж байна. Үүнийг зогсоосон. Зүүн-баянгийн төмөр зам ашиглалтад ороход зөөнө гэсэн. Энэ юу болж байгаа вэ. Хэзээ энэ замаар тээвэрлэлт хийх юм бэ? Засварын ажил явж байгаа гэсэн. Энэ засвар ажлын хөрөнгө төсөв нь хүрэлцээтэй юм уу. Ямар аж ахуй нэгжүүд үүнийг засаад, хэзээ дуусах вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ