baterdeneb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
2015
2014
2013
2012
2011
2010
Жиргэх
2022.06.23
Хууль, эрх зүй
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж байна.
Тэрээр Мөрөн, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, Дархан, Жаргалтхаан зэрэг сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаад байгаа юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудалд нэгдүгээрт, хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар дэвшүүлсэн. Ингэхдээ хүний эрхэм чанар халдашгүй байна. Төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэн хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ. Хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг халах асуудлыг мөн тусгаж байна. Өөрөөр хэлбэл манай улс Цаазын ялыг халах олон улсын гэрээнд 2012 онд нэгдэн орсон. Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд цаазаар авах ялыг хассан. Харин Үндсэн хуульдаа оруулбал хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг хуулиар баталгаажуулж, бүрэн хамгаална гэж үзэж байна.
Мөн иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан хязгаарлалтыг арилгах, иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох, Үндсэн хуулийн цэц нь аливаа улс төрийн нөлөөллөөс хараат бус байх, Үндсэн хуулийн шүүхийн хувьд ажиллах зарчмыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлж байгаа юм.
Ингэснээр Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөд 20000 гаруй иргэний гарын үсэг цуглуулж нам байгуулах хэт өндөр босгыг өөрчилж, эвлэлдэн нэгдэхийг хязгаарласан байдлыг арилгаж, Олон ургалч үзэл болон иргэд эв санаагаар нэгдэх боломжийг дэмжих агуулгыг тусгана гэсэн үг. Нөгөөтээгүүр иргэн өөрийн зөрчигдсөн эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, сэргээлгэдэг хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна.
ШИНЭ
МЭДЭЭ
Спортын салбарын "Бөртэ чоно-2022" шагналын эзэд тодорлоо
2022.12.27
Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулна
2022.12.20
Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт орно
2022.12.20
Б.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг тодруулж өгнө үү
2022.12.15
Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсголын тов тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталлаа
2022.12.13
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1500 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
2022.12.09
Самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа
2022.12.09
Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг баталлаа
2022.12.07
Б.Бат-Эрдэнэ: Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж, хууль бус хөрөнгийг хурааж авах зохицуулалт хийх хэрэгтэй
2022.12.02
Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив
2022.12.01
Монголын спортын салбар 7 гавьяатаар бүл нэмлээ
2022.11.28
“Цагааннуур” чөлөөт бүс 2023 оноос байнгын ажиллагаатай болно
2022.11.23
Б.Бат-Эрдэнэ: Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн шалгуур, түүчээ болдог онцлогтой
2022.11.11
Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгууллаа
2022.11.11
Сумдын сурын холбоодын төлөөллүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2022.11.11
Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгоно
2022.11.10
Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар таван ажлын хэсэг байгуулахаар тогтов
2022.11.10
Оюутны дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг шагнаж, урамшуулав
2022.11.07
3x3 эмэгтэй шигшээ багийн тамирчдыг БТСУХ-оос шагналаа
2022.11.04
Б.Бат-Эрдэнэ: Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох урамшуулал нэмэгдэж байгаа
2022.11.04