iderbat@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2022.06.22
Хууль, эрх зүй
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж байна
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Норовлин, Баян-Овоо, Батноров, Бэрх сумдын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар санал сэтгэгдлийг сонслоо.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудалд нэгдүгээрт, хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар дэвшүүлсэн. Ингэхдээ хүний эрхэм чанар халдашгүй байна. Төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэн хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ. Хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг халах асуудлыг мөн тусгаж байна. Өөрөөр хэлбэл манай улс цаазын ялыг халах олон улсын гэрээнд 2012 онд нэгдэн орсон. Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд цаазаар авах ялыг хассан. Харин Үндсэн хуулиндаа оруулбал хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг хуулиар баталгаажуулж, бүрэн хамгаална гэж үзэж байна.
Мөн иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан хязгаарлалтыг арилгах, иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох, Үндсэн хуулийн цэц нь аливаа улс төрийн нөлөөллөөс хараат бус байх, Үндсэн хуулийн шүүхийн хувьд ажиллах зарчмыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа.
Ингэснээр Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөд 20000 гаруй иргэний гарын үсэг цуглуулж нам байгуулах хэт өндөр босгыг өөрчилж, эвлэлдэн нэгдэхийг хязгаарласан байдлыг арилгаж, Олон ургалч үзэл болон иргэд эв санаагаар нэгдэх боломжийг дэмжих агуулгыг тусгана гэсэн үг. Нөгөөтээгүүр иргэн өөрийн зөрчигдсөн эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, сэргээлгэдэг хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Уулзалтад оролцсон Батноров, Бэрхийн иргэд, төрийн албан хаагчдын дийлэнх нь хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол улсын төрийн сүлдийг шинэчлэх асуудлыг дэмжлээ.
Мөн хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах асуудлыг үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхдээ ард иргэдийн оролцоог бүрэн хамруулахыг анхаарч, танилцуулгыг шат дараатай хийх хэрэгтэйг онцоллоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Нэг м.кв нь 1,8 сая төгрөгийн үнэтэй “Хэнтий” орон сууцны эхлэл 60 айлын барилга ашиглалтад орлоо
2022.12.30
Ажил үйлсээрээ манлайлсан “Хэнтий аймгийн” төлөөллүүдэд шагнал гардуулав
2022.12.28
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ахмад уурхайчдын баяр боллоо
2022.12.26
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үйл явц болон нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо
2022.12.21
Ц.Идэрбат: Шүүхийн тогтолцоог сайжруулж, шүүх процесийн асуудлыг зөв шийдвэрлэх талаар ямар бодлого барьж байна вэ
2022.12.15
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэндчилгээ дэвшүүллээ
2022.12.15
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1500 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
2022.12.09
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Дагаж орж ирсэн Зөрчлийн хуулийн 8 дахь заалтыг тодруулж өгнө үү
2022.12.02
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Шүүх хурлыг олон удаа хойшлуулдаг асуудлыг анхаарах хэрэгтэй
2022.12.02
Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Хессэн муж улсын Хууль зүйн яам хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2022.11.29
Хэнтий Сүхбаатар, Дорнод аймгууд бүсийн аялал жуулчлалын нэгдсэн бодлогоо хэлэлцлээ
2022.11.21
"Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчид Төрийн ордонд зочиллоо
2022.11.16
БОХХААБХ: Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.11.16
Байнгын хорооны тогтоолын төсөл баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов
2022.11.16
Ц.Идэрбат: Бэлчээрийн МАА, өвөлжөө хаваржаа, газар тариалангийн газрын асуудал дээр онцгой анхаарах нь зүйтэй
2022.11.15
"Авьяаслаг Хэнтийчүүд-2022" урлагийн наадамд 500 орчим залуучууд оролцов
2022.11.14
Сумдын сурын холбоодын төлөөллүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2022.11.11
Хэнтий аймаг 100 жилийн ойгоо угтаж цэнгэлдэх хүрээлэнгээ сэргээн шинэчлэх их засварын ажил хийж байна
2022.11.10
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт Хэнтий аймагт боллоо
2022.11.08
Сумын ЗДТГ-т тасралтгүй 5 ажил ажилласан төрийн албан хаагч 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна
2022.11.07