МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллаж байна
2022.06.21
Хүний эрх

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллаж байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах хүрээнд орон нутагт ажиллаж, ард иргэдтэй хийх уулзалтыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан /2022.06.19/-нд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Сайншанд сумдад зохион байгууллаа.

Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эв нэгдлийн суурь баталгаа болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гадаад, дотоод, өнөөгийн болон хэтийн төлөв байдалд уялдуулсан, улс орны хөгжлийн стратегийн зураглалтай нийцүүлэн нэмэлт өөрчлөлт хийхэд ард иргэд, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудын саналд тулгуурлан асуулгыг улс орон даяар зохион байгуулж байна.

2019 онд тухайн үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан боловч батлагдсан даруйгаас эхлэн тодорхой шүүмжлэлүүд яригдах болсон. Үүний гол шалтгаан нь 3 парламент дамнан, урт хугацаанд яригдсан зарим асуудлыг тухайн үеийн хэлэлцүүлэг, санал хураалтын үед орхигдуулан баталсантай холбоотой.
Тиймээс өнөөдөр яригдаад байгаа бодит шүүмжлэлүүд нь шинээр хөндөгдөж буй асуудлууд биш. Энэхүү орхигдсон, нийгмийн зөвшилцөлд хүрч чадаагүй асуудлуудыг зайлшгүй эргэн харж, олон нийт, эрдэмтэн судлаачид болон улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг нам, иргэний нийгмийн байгууллагуудтай хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:
1. Хүний эрхийн хамгаалалтыг улам бүр сайжруулах, олон улсын практикт нийцүүлэх;
2. Парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх;
3. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогод нийцүүлэх;
4. Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 бүлэгт хуваан хэлэлцүүлэгт бэлтгэн танилцуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ