МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хувийн болон орон нутгийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр зэхэж буй
2022.06.21
Эрүүл мэнд

Хувийн болон орон нутгийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр зэхэж буй

Дэлхийн аль ч улс орны хөдөлгөгч хүч, үнэт капитал нь эрүүл чийрэг иргэн байдгийг бид мэднэ.  Өөрөөр хэлбэл, эрүүл биед саруул ухаан оршиж гэмээнэ их үйлсийг бүтээж чадна. Гэтэл манай улс өнөөдөр жилд өвчний улмаас 20 мянган иргэнээ алдаж байгаа тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Жишээлбэл, 2021 онд улсын хэмжээнд 19931 хүн өвчнөөр нас баржээ. Энэ бол манайх шиг цөөн хүн амтай улсад бага тоо биш. 

Үүнээс дараах 5 өвчлөл зонхилж байна.

  • Зүрх судасны тогтолцооны өвчнөөр 6213 хүн
  • Хавдраар 4251 хүн 
  • Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэгээр 3029 хүн 
  • Халдварт ба шимэгчит зарим өвчнөөр 2286 хүн 
  • Хоол боловсруулах тогтолцооны өвчнөөр 1155 хүн нас баржээ. 

Дээрх өвчний шалтгаан бүр харилцан адилгүй ч хамгийн том шалтгаан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлаас үүдэлтэй байдаг. Тийм учраас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нар Хувийн болон орон нутгийн эмнэлгүүдэд тулгамдсан асуудлаар Монгол Улсын Засгийн газарт асуулга тавилаа. 

 Монгол Улсын хэмжээнд нийт 4.459 эрүүл мэндийн байгууллага байгаагаас 1.491 нь хувийн хэвшлийн эмнэлэгт 18.7 мянган ажиллагсад ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ Архангай аймгийн хувьд  2021 оны байдлаар 13.115 хүний 34.5 хувь, амбулаториор үйлчлүүлсэн 152.734 иргэний 45.3 хувь нь хувийн эмнэлгээр үзүүлсэн. Дээрх хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны 01 тоот тогтоолоос үүдэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгарч үйл ажиллагаа зогсох эрсдэлд хүрсэн гэж үзсэн учраас Засгийн газарт дараах Асуулга тавьж байгаа юм” хэмээсэн.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээний үндсэн дээр эруул мэндийн тусламж, үйлчилгээ, асаргаа, сувилахуйн сувилгаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд учирч буй хундрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор дараах асуулгыг тавьж байна. 

Үүнд: 

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэр төрлөөр нь ялгавартай хандаж онош болон үйлчлүүлэгчийн тоо, хэмжээг хязгаарласнаар иргэд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авахад хүндрэл учруулж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар: 
  2. Өдрийн эмчилгээний зардалтай дүйцэхүйц хэмжээний зардлаар 1 хүний хэвтэн эмчлүүлэх зардлыг тооцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд суурь тариф тогтоон хязгаарлаж байгаа нь бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн эсэх, хавсарсан суурь өвчтэй хүмүүс хэрхэн эмчлүүлэх талаар.
  3. Хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллага иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээндээ нэмэлт төлбөр авахгүй байхаар зохицуулсан нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, олон улсын стандарт, шаардлагатай нийцэж байгаа эсэх талаар:
  4. Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу "Иргэд эмч, эмнэлгээ сонгох эрхэнд халдан, эмчлүүлэх хүн бүрээс 13А маягтыг шаардаж, хөдөө, орон нутагт хүндрэл үүсгэж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар:
  5. Сонгон шалгаруулалтын 2 үе шатанд тавигдаж буй шаардлага нь орон нутгийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, гэрээлэх боломжгүй байгааг хэрхэн шийдвэрлэх талаар: 
  6. Ковидын дараах нөхөн сэргээх үйлчилгээг хэрхэн даатгалд хамруулж байгаа эсэх талаарх зэрэг болно. Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зуйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлж, цаашид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг хүссэн юм. 
Энэхүү асуулгыг хураангуулбал Эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэр төрлөөр нь ялгавартай хандахгүй байх, нэг хүний хэвтэн эмчлүүлэх зардлын талаар, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж олон улсад нийцсэн эсэх, 13а маягтын хүндрэлийг шийдвэрлэх, ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар тодорхой тусгасан байна.  

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд хүн амын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарлаа хандуулдаг. Тэрбээр Хувийн болон орон нутгийн эмнэлгүүдэд тулгамдсан асуудлаар асуулга тавиад зогсохгүй Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд /2022.03.01/-нд үүдээ нээсэн. 

 

Ийнхүү 21 аймгаас Архангай аймаг анх удаа ийм төвтэй болж байгаа юм. Сүүлийн 5 жилд Архангай аймгийн хүн амын нас баралтын 2 дугаар шалтгаан нь хорт хавдар байгаагаас элэгний хавдрын шалтгаант нас баралт нийт хавдрын шалтгаант нас баралтын 50 орчим хувийг эзэлж буй судалгаа гарсан юм. Эл төвийг нээснээр Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм. 

ШИНЭ МЭДЭЭ