Монгол Улсын иргэдийг Европын холбоонд визгүй зорчуулах асуудлаар санал солилцов
2022.06.20
Гадаад харилцаа

Монгол Улсын иргэдийг Европын холбоонд визгүй зорчуулах асуудлаар санал солилцов

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европарламентын бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг   Европын холбоо-Монгол Улсын парламент хоорондын 15 дахь хуралдаанд оролцож, Монгол Улс дахь хүний эрх, ардчиллын талаар хийгдэж буй хууль эрх зүйн шинэчлэлийн талаар илтгэл тавилаа.

Мөн Монгол Улсын иргэдийг Европын холбоонд визгүй зорчуулах асуудлыг парламент хоорондын хуралдааны үеэр харилцан ярилцав.

Харин Европарламент дахь Төв Ази, Монгол Улсыг хариуцсан бүлгийн дарга Фульвио Мартучелло Монгол Улсын иргэдийг Европын холбоонд визгүй зорчуулах асуудлыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ