МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдлоо
2022.06.20
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдлоо

Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 13-ны өдөр болж бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулллаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдлоо. Мөн хурлаар бүтэц зохион байгуулалтын хүрээнд өмнө нь Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Батбаяр, Г.Чинболор нарыг дэд даргаар, гүйцэтгэх захирлаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх М.Ганхүлэгийг Удирдах Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар сонголоо.Үүнчлэн хурлаар 2022 оны сүүлийн хагас жилийн төлөвлөгөөг баталж, тэргүүлэгчдийн идэвх оролцоог дүгнэж урамшуулах журамтай боллоо.

ШИНЭ МЭДЭЭ